Сурталчилгаагаар амиа зогоодог сэтгvvл зvй уналтад орно

2009-06-15 15:00

Хэвлэлийн хvрээлэн, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран сонины болон телевизийн сэтгvvл зvйн ахисан шатны сургалт зохион байгуулж, хєдєє орон нутаг болон нийслэлийн сэтгvvлчдийг хамруул-лаа. Уг сургалтыг удирдсан Марк Лефф, Гленн Мотт нар Америкийн хэвлэл мэдээллийн салбарm олон жил ажилласан туршлагатай хvмvvс аж. Одоогоор АНУ-ын Фулбрайтын солилцооны хєтєлбєрийн хvрээнд БНХАУ-ын их сургуулиудад ажиллаж байна. Тэдэнтэй уулзаж ярилцлаа.
-Сургалт хэр vр дvнтэй болж єнгєрєв?
Г.М : Сонирхолтой боллоо. Ихэвчлэн сэтгvvлчийн гарааг дєнгєж эхэлж байгаа, мєн мэргэжлээрээ олон жил ажиллаагvй хvмvvс оролцлоо. Тэдэнтэй редакцын хараат бус байдал болон хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн талаар чєлєєт ярилцлага єрнvvлж эздээс эсвэл редакцаас хараат нєхцєлд хэрхэн ажиллах талаар зєвлєгєє
єгсєн. Мєн монголын сэтгvvлчид юуг мєрєєддєг талаар сонирхолтой яриа єрнvvлсэн.

-Манай оронд ирээд сэтгvvлчдийн бvтээл, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай танилцаж амжив уу?
Г.М : Бид энэ сарын эхээр Монголд ирсэн. Ирсэн даруйдаа олон байгууллагаар орсон. Тухайлбал, “Єнєєдєр” сонин, “NTV” телевиз зэрэг байгууллагатай танилцаж, эзэдтэй нь ч уулзсан.
М.Л : Сэтгvvлчдийн бvтээлийг vзэж амжаагvй. Хєтєлбєрийн хуваариас шалтгаалж боломж гараагvй. Монгол хэл мэдэхгvй болохоор телевизvvдийн мэдээг vзээд дvрс нь мэдээтэйгээ хэр нийцэж байгаа талаар хэлж мэдэхгvй. Гэхдээ мэдээний суурь нь байна гэж vзсэн.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын vйл ажиллагаа ямар санагдав?
М.Л : Vнэнийг хэлэхэд, сурталчилгааны захиалга авч, тухайн чиглэлийн бvтээлvvдийг бичих системээр ажилладаг гэж сонссон. Ийм маягаар санхvvжилтээ бvрдvvлдэг байгууллага олон бий, зарим нь татан буугдсан гэж хvмvvс ярьж байсан. Зєвхєн сурталчилгаанаас орлогоо олдог бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уналтад ордог гэдгийг хэлэх нь зvйтэй. Тvvнчлэн, бидний очсон газруудын редактор, менежерvvд их сургууль тєгсєж ирсэн залуус чадваргvй байгааг хэлсэн. Vvнээс сэтгvvлчдийн чадавхийг нэмэгдvvлэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

-Сургалтын vеэр та цахим сэтгvvл зvйн талаар ярьсан. Манайд цахим сэтгvvл зvй хєгжихєд ямар бэрхшээл байна вэ?
Г.М : Надад тохиолдсон зvйлээ ярья л даа. Монголд ирээд интернэтээс танай оронд болж буй vйл явдлын талаар мэдээлэл олох гэтэл англи хэлээр бичсэн мэдээ бараг байгаагvй. Ганц нэг байсан ч орчуулгын хувьд шаардлага хангахгvй байсан. Монголын сэтгvvлчид гадаад хэл сайн эзэмшихгvй бол олон улсын тvвшинд энэ нь том бэрхшээл болох юм байна гэж бодогдсон. Англи, орос, хятад хэлийг сайн сурах хэрэгтэй. Гадаад хэл эзэмшсэн сэтгvvлчид нэгдэн вэб сайт байгуулж болно. Мєн сэтгvvлч мэргэжлийг гадаад хэлтэй хослуулъя гэвэл Зальцбургийн академи зэрэг дэлхийд нэр хvндтэй, алдартай олон сургууль байдаг.

-Ноён Марк Лефф, та олон баримтат кино хийж, шагнал хvртэл авсан гэсэн. Мєн Америкийн vзэгчдэд зориулан тvvхийн нэвтрvvлгvvд хvргэсэн байдаг. Манай орны тvvхийн талаар нэвтрvvлэг хийж байв уу?
М.Л : Vгvй. Vнэхээр, уучлал хvсье. Би CNN-д ажиллаж байхдаа 1999 онд нэг жилийн турш єдєр бvр 90 секунтын нэвтрvvлэг хийсэн. Нийт 365 нэвтрvvлэг хийж, маш их тvvхийг харуулсан гэж бодож байгаа. Нэг жилийн хугацаанд єдєр бvр гарах нэвтрvvлэг хийхийн тулд гурван жил бэлдсэн.

-Тэгвэл манай оронд ирсэн юм чинь нэвтрvvлэг хийе гэж бодогдохгvй байна уу?
М.Л : Олон хvн танай орны тухай кино, нэвтрvvлэг хийж байгаа шvv дээ.(инээв)

-Та хоёр одоо БНХАУ-д ажиллаж байгаа юм байна. (Марк Лефф нь Бээжин хотын Мэдээлэл харилцааны, Гленн Мотт нь Цингуа их сургуульд тус тус ажиллаж байгаа) Тус орны сэтгvvл зvйн хєгжлийн талаар бодлоо хуваалцахгvй юу?
М.Л : Хятадын сэтгvvл зvй єєр зорилгод vйлчилдэг гэдэг нь харагдсан. Ард тvмний мэдэхийг хvсдэг зvйлийг бус тєр нь ард тvмнийг ямар мэдээллээр хангахыг тодорхойлж єгдєг євєрмєц сэтгvvл зvйтэй улс. Телевизvvд нь тэр мэдээллийг нь олон хэлбэрээр хvргэдэг. Єєрєєр хэлбэл, засаг захиргаандаа шvvмжлэлтэй хандаж чаддаггvй. Гэхдээ зарим тохиолдолд, хэвлэл мэдээлэл нь авлига эсвэл шуугиан дэгдээсэн томоохон хэргvvдийн талаар дуугарч чаддаг.

Г.М : Хятадын сонинуудын хувьд байдал арай єєр. Шvvмжлэлтэй мэдээллvvд гаргадаг. Гэхдээ энэ асуудалд мэдээллийн альтернатив эх сурвалжуудын талаар ярихгvй єнгєрч болохгvй. Гар утас, интернэт, ВВС телевизийн сувгуудаар мэдээлэл орж ирдэг. Гагцхvv тэдгээрийг олон нийтийн ашиг сонирхолд нийцvvлэн хэрхэн байршуулах вэ гэдэг асуудал тулгараад байгаа. Ямар ч сэтгvvл зvй ард тvмнийхээ эрх ашигт vйлчилж ажиллавал оршин тогтнож чаддаг. Би энэ л vvднээс дээрх зvйлvvдийг ярьсан юм. Хууль, эрх зvйн заалтууд нь бодит амьдрал дээр хэрэгжихгvй бол иргэний сэтгvvл зvйг нэвтрvvлэх боломж хомс болно.

-Та хоёрт манай орон таалагдав уу?
Г.М : Монголыг их сайхан орон гэж боддог байсан. Энд ирээд хоттой ойрхон газар салхинд гараад энэ бодол маань илvv баттай болсон. Монголчууд байгальтайгаа ойрхон байдаг ард тvмэн юм. Уул, ус, тал газар нь сайхан санагдсан. Ийм сайхан байгальтай учраас аялал жуулчлалыг, тэр дундаа эко жуулчлалыг хєгжvvлбэл уул уурхайн салбараас дутахгvй ашигтай байж чадна гэдэгт итгэж байна. Дараа ирэхдээ хєдєє заавал явна гэж тєлєвлєж байгаа.

М.Л : Онгоцны буудлаас хот руу явж байхад дэлгvvрийн хаяг, сурталчилгааны самбарууд ихэнх нь англи хэл дээр байсан. Хятадад бол тэдгээрийг англи хэл дээр бичих журамтай. Танай орны хувьд англи хэлийг эрчимтэй сурч байгаа юм байна гэж ойлгосон. Монголд ирээд цєєн хоносон болохоор зєвхєн нийслэлийг нь л vзлээ. Орчин vеийн сонгодог барилгын загварыг хуучин загвартай хослуулсан, Азийн бусад орноос ялгагдах євєрмєц онцлогтой хот юм. Азийн орнууд шиг л битгий хєгжєєрэй гэж хэлмээр байна.

-Яагаад ингэж хэлэв. Битгий хєгжєєрэй гэдэг ерєєл байдаг гэж vv?
М.Л : (инээснээ) Уучлаарай, би тийм утгаар хэлээгvй юм шvv. Азийн орнуудад явж байхад дэлхийн нэртэй рестораны сvлжээний хаяг, тухайлбал McDonald’s эсвэл пиццаны алдартай компаниудын хаяг, брэнд бvтээгдэхvvний дэлгvvрvvдийн хаяг эрээлжлэн харагддаг. Тийм vед аль улсад явж байгаагаа ойлгохоо больдог. Эдгээр хот шиг хєгжвєл Улаанбаатар хот биш болно. Танай нийслэл арай євєрмєц. Нэг талаар, интернационал хот юм шиг санагдсан. Хятад, Солонгос, Орос тэр ч бvv хэл Кубын ресторан харагдсан. Гадаадынханд євєрмєц харагдах энэ байдлаа бvv алдаасай гэж хvссэн учраас дээрх ерєєлийн vгийг хэлсэн юм шvv.

 

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Tsogt | Уншсан (164) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.