Энэ жилийн цагаан сараар шинийн 1-н хоёр өдөр тохиожээ
2010-01-21 19:05
-Цагаан сарын баярын амралтын өдрийг тогтлоо- Монголчуудын үндэсний баярын нэг Цагаан сар удахгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ.Монгол зурхайн /Төгсбуянтын цаг тооны бичиг/ тооцоогоор Цагаан сарын баярын хаврын тэргүүн шар бар сарын шинийн 1-н нь аргын тооллын 2010 оны хоёрдугаар сарын 14,15-ны өдрүүдэд тус тус тохиож байгаа аж.
Өөрөөр хэлбэл, 2010 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн
Бямбагарагт хаврын тэргүүн сарын битүүн, 14-ний өдрийн
Нямгарагт шинийн 1-н, 15-ны
Даваагарагт шинийн 1-н, 16-ны өдрийн
Мягмаргарагт шинийн 2-н таарч байгаа гэнэ.
Эл асуудлыг хуралдаанаар хэлэлцээд холбогдох хуулиудыг үндэслэн 2010 оны хоёрдугаар сарын
14,15,16-ны өдрүүдийгЦагаан сарын баярын амралтын өдөр байхаар тогтсон байна.



Сэтгэгдэл
zdarma :
aytaihan l yum bna. daanch gadaadad bgaa humuust hamaagui bolohoor odoo yahav dee NIIT MONGOLCHUUDDAA SAR SHIEDEE ELGEEREE ENH AMGALAN TURLUURUU TUVSHIN AMGALAN SAIHAN SHINELEEREI ......
Сэтгэгдэл бичих