Ухан-Гуанчжоу-гийн шугамаар 380 км/цаг хурдална
2010-01-22 17:36
БНХАУ-ын Ухан-Гуанжчоу-гийн тємєр замын зорчигч vйлчилгээний шугам 2009 оны 12 дугаар сарын 26-нд
ашиглалтанд орлоо. Тус хэсэгт байрлах Хэбэй болон Гуандон мужийн хотуудын хоорондох 1068 км замыг 10 цаг 30 минут туулдаг байсан бол энэхvv зам ашиглалтанд гурван цагт туулах болжээ. Анхны галт тэрэгнvvд єглєєний 09 цагт Ухан болон Гуанжчоу Бей-ийн шинэ єртєєдєєс хєдєлсєн.
Энэхvv G1001 галт тэрэг нь 329,3 км/цаг хурдалж уг замыг хоёр цаг 48 минутанд туулан дээд амжилт тогтоосон байна. 2005 оны зургадугаар сараас баригдсан энэ єндєр хурдны шугамын 468 км зам нь виадук /уул хооронд дамнасан/, 117 км зам нь нvхэн гарц бєгєєд нийт 116 тэрбум юаний єртєгєєр боссон байна. Уг замыг 350 км/цаг хурдтай байхаар барьсан хэдий ч 380 км/цагаас ч илvv хурдлах боломжтой аж. 12 дугаар сарын 9-ний єдєр туршилтын аяллын явцад энэ галт тэрэг нь хамгийн дээд хурдаар буюу 394,2 км/цаг хурдалсан юм.
Ухан-Гуанжчоу-ийн энэхvv 350 км/цаг хурдлах хурдны тємєр зам нь 2008 оны дундуур ашиглалтанд орсон Бээжин-Тянжиний 115 км замын дараах БНХАУ-ын хоёр дахь хурдны зам болж байна. Энэ замд БНХАУ-д vйлдвэрлэсэн CRH2C (Kawasaki) болон CRH3C (Siemens) галт тэрэгнvvдийг ашиглах юм. Одоогийн байдлаар Хятадын тємєр замд Ухан болон Гуанжчоу-аас Хунан мужийн Чангша хот руу аялах богино аяллыг оролцуулан зам бvрт єдєрт 28 галт тэрэг аялж байна. Эдгээрээс 21 галт тэрэг нь Ухан-Гуанжоу-ийн хооронд аялдаг бєгєєд 922 км замыг хоёр цаг 57 минутанд туулдаг юм. Энэ нь цагт ойролцоогоор 312,5 км хурдалж байна гэсэн vг.
Зам ашиглалтанд орсон анхны єдєр 23 мянган зорчигч аялсан бол нэгдvгээр сарын нэгний єдєр 60 мянган зорчигч болтлоо єссєн байна. 12 дугаар сарын 31-нээс нэгдvгээр сарын 3-ны єдєр хvртэл шинэ жилийн амралтын дєрвєн єдєрт 180 мянган хvн энэ замаар зорчсон байна.
Хятадын Тємєр замын яам 2020 он гэхэд 16 мянган км єндєр хурдны тємєр замын шугамыг ашиглалтанд оруулж БНХАУ-ын гол 70 хотыг хооронд нь холбох юм. Яамны тєлєвлєж байгаагаар 5000 км замыг 250 км/цаг, 8000 км замыг 350 км/цаг хурдлах, нийт 13 мянган км замыг 2012 он гэхэд ашиглалтанд оруулах 42 тєслийг хэрэгжvvлэхээр тєлєвлєж байна.
Ганзам



Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих