2008 оны УИХ-н сонгуулийн худал амлалт малчдыг сөхрүүлжээ
2010-01-22 17:41
Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд тэр дундаа малчдын 90 хувь нь банканд хугацаа хэтэрсэн зээлтэй гэсэн судалгаа байна. Учир нь 2008 оны УИХ-н сонгуулиар намуудын амлалтанд хууртсан итгэмтгий малчид ирээдүйд олох бодит орлогоосоо хэтэрсэн их зээл авснаас, өнөөдөр зээлээ төлж чадахгүйд хүрч эд хөрөнгөө Энэ залуу бол 33 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.Уг нь ховд аймгийн дуут сумын нутагт малчин байсан ч одоо хаан банканд мал хуй, эд хөрөнгөө хураалгаад амьдралын ямар ч баталгаагүй болчихоод байгаа нэгэн. Учир нь сонгуулийн амлалтаар хувьсгалт нам иргэн бүрт 1 сая таванзуун мянган төгрөг өгнө гэхээр нь эхнэр нэг хүүхдийн хамт хувьсгалт намд саналаа өгчихөөд иргэн бүрийн сая таван зуугаа 4 үржүүлэн сэтгэл тэнэгэр суужээ. Аз болж сонгуулиар хувьсгалт нам давуу гарч ирсэн нь түүнд бүр ч их итгэлийг өгсөн байна. Èнгээд хаан банкнаас зээл авсан. Ãэтэл амлалтын сая таван зуу байдаггүй. Одоо аймгийн төвдөө ирээд айлын гэрт толгой хорогдоод ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болчихоод байгаа гэнэ.
Түүний малыг хураахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хаан банкны нэг төлөөлөлтэй ирээд гэрээсээ гарч болохгүй, гэж хэлмэгцээ шууд л машинд сууëгаж авч яван бэлчээрт нь очиод малыг нь шилээд аваад явсан байна. Бас нэг жишээ үзүүлье. Энэ мэт хөдөө орон нутагт банкны хүүндээ дарлагдаж элгээрээ шороо үмхчихээд байгаа малчид тун олон байна.Ер нь бол үүнд төр өөрөө буруутай. Анхнаасаа малчдыг худал амлалтаар хуурсан явдал юм. Дээрээс нь ямар ч эдийн засгийн боловсролгүй малчдыг ашиглан их хэмжээний баталгаагүй зээл өгсөн банкны ажилчид ч буруутай. Тухайлбал хаан банкны дуут суман дахь салбарт яг банкны мэргэжилтэй хүн байхгүй юм билээ. Ийм хүмүүс ажиллуулж байгаа хаан банк бас хариуцлага хүлээх ёстой.
Ýнэ хүн бол саяхан ажлаа хүээж авсан гэнэ. Хуучин ажилчдаа хаан банк бүгдийг халсан. Гэсэн ч зээл аваад хариуцлагыг нь амьдралаараа мэдэрч байгаа малчид хариуцлагаа хүлээж байна, баталгаагүй зээл өгсөн банкны ажилчид халагдаж хариуцлагаа хүлээсэн. Харин энэ бүхний эхлэлийг тавьсан банк яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ.tv9


Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих