Хөшөөтийн уурхайг стратегийн орд болгохгүй бол хятдууд хэдхэн жилийн дотор дуусгачихна
2010-01-22 17:44
2 сая 700 мянга гаруйхан хүн амтай манай улсын газар нутгийг гадны иргэд лицензээр дамжуулан эзэгнээд эхэлчихлээ. Тухайлбал ховд аймгийн нутагт байдаг хөшөөтийн уурхайд өнөөдрийн байдлаар 2000 гаруй хятад иргэд байна. Тэд монголын баялагийг цөлмөхөөр өдөр шөнөгүй ажиллаж байна. Тус уурхайруу монгол эрэгтэй хүн орох эрхгүй. Гадуураа хэрмэн хашаатай. Хөшөөтийн уурхайн нөөц нь өнөөдөр тус ордыг зэмшиж байгаа зуун хувь хятадын хөрөнгө оруулалттай мон эн кон компаний хэлж байгаа 87,5 сая тонноос нь бараг арав дахин их юм байна. Баримт дурдъя. 2007 оны хайгуулын ажлын урьдчилсан дүнгээр тус орд газарт 306,1 сая тонн кокосжсон нүүрс байгаа гэж гарсан байна. харин сүүлд буюу 2008 оны 2 сарын 5 нд 460 сая тонн нөөцтэй гэсэн хариуг ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас гансүх сайдад өгсөн баримт нь энэ байна. хамгийн гол нь одоо тус ордыг бүхэлд нь эзэмшчихээд байгаа хятадын Мон Эн кон компани өөрийн сайтдаа хөөшөөтийн уурхайн нөөцийг 3,4-4,4 тэр бум нөөцтэй гэж бичжээ. Гэтэл төрд байгаа эрх мэдэлтэнгүүд уурхайнхаа бодит нөөцийг ч мэдэлгүй, мэдсэн нэг нь ч мэдээгүй царайлан монгол нутгаа гадныханд худалдсаар байгаа юмаа. Бас нэг зүйл бол хятдууд аль хэдийнээ манай баялагийг цөлмөхөөр хилрүү ямар ч аймаг сум дайраагүй, бидэнд огт хэрэггүй 340 кмийн урттай 10 метрийн өргөнтэй, 80 харьцах нь 120 тонны даацтай нүсэр зам тавьж эхэлжээ. Энэ замын нэг кмийн үнэ нь 600 сая төгрөг юм байна. тэгэхээр 340 кмийг 600 саядаа үржүүлэхээр тоймгүй их мөнгө гарна. Үнэхээр хөшөөтийн уурхай 87,5 сая тонн нүүрсний нөөцтэй л юм бол хятдууд ингэж их хөрөнгө оруулалт хийж нүсэр зам барихгүй нь ойлгомжтой. Зам 7-р сарын нэгэнд ашиглалтанд орно. Тэрчлэн, ашигт малтмалын тухай хуулинд хайгуул хийж дууссаны дараа тендерийн журмаар орд газрыг ашиглана гэсэн заалт байдаг. Гэтэл хөшөөтийн уурхайн хятдууд дээж авах нэрийдлээр аль хэдийнэ 90 гаруй тонныг хил давуулаад арилжээ. Тэрчлэн ордыг ашиглахын тулд байгаль орчны үнэлгээ хийлгэх ёстой. Гэтэл үнэлгээний сураг ч алга. Мөн хөшөөтийн уурхай монголдоо өндөрлөгөөрөө гайхагддаг усны хагалбар газар болох сутай уултай тун ойрхон. Одоо уулын хормойд гурван ч өрөм зоочихоод байна. үүнээс болоод гурван сум нэг аймаг усгүй болоод байгаа юмаа. Энэ мэт хөшөөтийн уурхайтай холбоотой, хууль зөрчигдөж байгаа олон жишээг дурдаж болно. Хамгийн гол асуудал бол уурхайг стратегийн ордод оруулах явдал юм. Ингэсэн тохиолдолд төр өөрийн мэдэлдээ уурхайг бүрэн авнаа гэсэн үг. Гэтэл анх тус ордыг хятадуудад эзэмшүүлэх зөвшөөрлийг олгосон УИХ-н гишүүн асан барс болд тэргүүтэй хэсэг хүмүүс ордын нөөцийг дөнгөж 87,5 сая тонн гэж батлаад статегийн ордод оруулахыг хүсэхгүй байгаа юм. өөрөө хувь эзэмшдэг болохоор тэр. Эцсийн дүнд ганц хоёрхон хүний хагарталаа баяжих хүслийн үрээр монголын ард түмэн үгээгүйдэн ядуурч, усгүйдэн харангадаж, яваандаа эх нутгаа харийнханд алдах болоод байна. tv9



Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих