Эх, хvvхдийн эрvvл мэндийг хэн хамгаалах вэ, Ламбаа сайд аа

2010-01-22 17:46
Тvшмэдvvд хэн нэгнийг халж сольсон нэрээр "арьсаа хамгаалж" байна - Сайн мэдээ ч сонсогдохоо байсан цаг юмсан уу... Нийслэлийн нэгдvгээр амаржих газарт хvйн халдвар гарч, нартад дєнгєж мэндэлсэн нэг бяцхан амь хорвоогоос одож, есєн жаахан "амьтан" євдєєд аав, ээжээ шаналгаж байна. Харин євчний сургаар Ламбаа сайд малийгаад, Цолмон сайд тормолзоод л зурагтаар уралдан гарч, сонины хуудаснаа залраад ирэх юм Гахайн ханиадны vеэр бас л ингэсэн. Нялхас ямар ч баталгаагvй газар тєрж, эх хvvхдийн эрvvл мэнд маш эрсдэлтэй байдалд байхад ингэдэг л гэсэн шинжтэй, тайван амгалан байцгаа, дарга цэрэгт нь хариуцлага тооцсон ухааны юм ярьж, єєрсдєєсєє бvхнийг тvлхэж сууна. Уг нь ЭМЯ эрдэнэт хvний амь нас сvйдэж, євчин зовлон гаарахаас сэргийлэхийн тулд ажилладаг газар. Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр дандаа гай зовлон гарсны дараа аймаар аймаар статистикийг тоох ч vгvй хэлцгээх юм. Vvнийгээ "євчин хийсч ирдэг хойно яахав дээ гэсэн бамбай vгээр халхлах дуртай. Ер нь хvйн халдвар тєрєх эмнэлгvvдэд байн байн гарах болсон. Энэ євчин эмнэлэгт ариун цэврийн дэглэм алдагдаж, бохир байдал vvссэнээс гардаг. Єєрєєр хэлбэл хариуцлагагvйн улмаас бяцхан vре эндэж, нартад тєрсєн даруйдаа халдварт єртєн эрvvл мэндээрээ хохирч буй хэрэг. Тєрєх эмнэлэг бол хамгийн ариун байх ёстой газар. Гэтэл тиим газар халдварт євчин байн байн гарч, нярай эндээд байгаад салбарын яам нь нэн тэргvvнд анхаарч, євчнийг дахин гаргуулахгvйн тулд бvхнийг хийх ёстой баймаар. Даанч vгvй юмаа. Байдал давтагдсаар, бяцхан vре маань баталгаагvй орчинд эндэж, хохирсоор байна. Ийм мэт байдлаас эх, хvvхдийн эндэгдэл нэмэгдэх боллоо. Тухайн улсын хvн амын эрvvл мэндийн vзvvлэлтийг эх, хvvхдийн эндэгдлийн тєвшингєєр нь нэгээхэн шалгуур болгож дvгнэдэг. Монгол Улс эх, хvvхдийн эндэгдлийг дорвитой бууруулж чадсан орны тоонд багтаж, ДЭМБ-аас топ vнэлгээ авч байсан цаг саяхан. Харин єдгєє энэ амжилтаасаа асар хол ухарчээ. Жишээ татья. Манай улсад нялхсын болон тав хvртэлх насны хvvхдийн эндэгдлийн тєвшин 1990 оноос хойшхи 16 жилийн хугацаанд эрчимтэй буурсан аж. Тухайлбал 1000 амьд тєрєлтєд ногдох нялхсын эндэгдэл 64.4 хувь байснаа 19.1 болж 3.3 дахин буурчээ. Тиймээс 2015 он гэхэд нялхсын эндэгдлийг 22 хувь болгох Мянганы хєгжлийн зорилт 2006 оны байдлаар бvрэн хангагдаад байв. За тэр, зорилт ч яахав. Хамгийн гол нь ирээдvйн иргэдийн амь нас хариуцлагагvйн улмаас эндээд буй нь дэндvv харамсалтай байна. Манай улсад сvvлийн жилvvдэд тєрєлт эрс нэмэгдэж байхад эхчvvдээ тєрvvлэх эмнэлгvvд нь аль социализмын vєийнхээрээ, байшин сав нь хєгцєрч муудан, ачааллаа даахгv.й удаж буй. Шинээр тєрєх эмнэлэг барих сураг дуулдсан ч газар олддоггvй, арай чvv тээр хол газрын мухарт барихаар болсон ч "таг" чиг хэдэн оныг барлаа. Байгаа хэдэн тєрєх эмнэлгvvдийн байдал тєрх ямар байгаа билээ. Нэгдvгээр тєрєх гэхэд амбасын vеийн барилгатай. Ямартаа бохир нь хальж хvйн халдвар гарч байх билээ. Эмнэлгийн хажуу бєєрєєр тэндхийн эмч нарын элдэв бусын хувийн эмнэлэг багширч, байр сав нь хумигдчихсан, Туc эмнэлгийн эргән тойрны хувийн эмнэлгvvдийг гаргаж, байрыг нь бvрэн хvчин чадлаар нь ашиглавал ор нэмэгдэх маш их боломж бий. Хоєрдугаар тєрєх ч эмнэлгийн стандартыг хангахгvй байранд vйл ажиллагаа явуулдаг. ЭНЭШТ арай дєнгvvр ч ачааллаа дийлэхээ больсноос эхчvvд тєрсен болоод л хєєгдєх шахуу гэртээ гарч байгаа. Єнєєдєр бvх тєрєх эмнэлэг эхчvvдийг тєрсєн дор нь л гаргадаг болсон . Энэ нь эхчvvдийн эрvvл мэндийн vйлчилгээг бурэн утгаар нь авах боломжийг хязгаарлаж, тєрсний дараахь хvндрэлийг ихэсгэж, эхийн эндэгдлийн гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс єнєєдєр тєрнє гэдэг хамгийн эрсдэлтэй, хамгийн танил тал харсан хэцvv зvйл болжээ. Vхэх, тєрєх адилхан гэдэг. Ийн тєрєх эмнэлгvvдэд байн байн халдварт євчин гарч, хvvхэд эндэж, ээжvvд тєрєх эмнэлэггvй амь наана там цаана байхад эрх мэдэлтнvvд эмнэлгийн тєсвийг хасчихаад, єєрсєддєє тэрбум тэрбум тєгрєг хуваарилж суугааг юу гэж ойлгох вэ? Бидний байгуулж буй иргэний ардчилсан нийгмийн бодит тєрх иймэрхvv байна. Манай улсад эмэгтэйчvvд, хvvхдvvдийн эрхийг хамгаалах тєрийн болон тєрийн бус олон байгууллага бий. Тэд харин хэний эрх ашгийг хамгаалаад байдаг нь сонин. Эх, хvvхэд эндлээ гэхэд эрvvл мэндийн салбарын асуудал гэж ойлгоод нvдээ боогоод, чихээ дараад л байцгаах юм. Уг нь эхчvvд, хvvхдvvдийнхээ тєлєє нэгдээд vгээ хэлээд тэмцмээр юм даа. Сая хvйн халдвар гарсны дараа нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нэгдvгээр амаржих газрын дарга, ерєнхий эмч С.Пvрэвсvхийг ажлаас нь чєлєєлж, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хєгжлийн хэлтсийн шийдэгдэхгvй. Тvvний оронд эрvvл мэндийн салбарын дотоод шинэчлэл, ажлын хариуцлагыг удирдлагууд нь єєрсдєєсєє эхэлж хиймээр байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соєл шинжлэх ухааны байнгын хорооны гишvvд ирэх долоо хоногийн пvрэв, баасан гарагуудад нийслэлийн тєрєх эмнэлгvvдийн vйл ажиллагаатай танилцах юм билээ. Тэр бvр vзэгдээд байдаггvй ховор эрхмvvдийг ээжvvд минь "барьж" аваад учир байдлаа сайтар хэлээрэй. Тэгэхгvй бол тэд чинь сайд, дарга нарын хуурай vгэнд хууртаад эсвэл тєлєвизийн камер харчихаад ажил хэрэгч хоосон дvр эсгээд буцна. Эс бєгєєс эмэгтэйчvvд, хvvхдvvдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд тєрєхvvдийн vvдэнд лоозонгоо бариад очихтун. Эрхэм тvшээдээс эмнэлгээ нэх, амлалтыг нь ав. Тэгэхгvй бол арай л дэндлээ шvv. Sharmedee.com
Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Tsogt | Уншсан (8) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.